Тайландад COVID-19 тахлын дараа шинэ чиг хандлага үүсжээ


Тайлан улс нийтдээ 11 сарын турш хөл хорионд орсон нь Тайландад аялал жуулчлалын хэрэгцээг нэмэгдүүлж байна. Энэ хооронд Тайландын жуулчид Бангкокоос 150 км-ийн зайд буудаллах сонирхол ихсэж, тэнд 500 гаруй шинэ кемп нээгдсэн байна. Кампхаенг Фет муж дахь Ing Ga Ping Homestay амралтын газрын эзэн COVID-19 тахлын дараа кемп нь шинэ чиг хандлага болсон гэж мэдэгдсэн бол жуулчид кемп нь зочид буудалд байхаас ялгаатай нь аялал жуулчлалын өөр мэдрэмжийг өгдөг гэв.

 

Таватчай Тавитиякул-жуулчин

Бид үргэлж хотод, бетонон ширэнгэн ойд амьдардаг. Энэ нь хэтэрхий стресстэй байна. Тиймээс бид байгалийг мэдрэхийн тулд аялдаг. Хэрэв бид ямар нэгэн сайхан газар олвол тэнд хонодог. Тэгээд өөрсдөдөө хоол хийх гэх мэт. Манай гэр бүл ийм аялалд их дуртай.

 

Наттачон Кунракса - Жуулчин

Би ийм хэв маягт дуртай. Өвлийн улиралд уур амьсгал нь сайхан байдаг: хүйтэн салхи, бага температур - биднийг унтаж байх үед халуун биш тохиромжтой. Мөн бид зэрлэг ан амьтдыг үзэх боломжтой. Би гэр бүлээрээ ирсэн. Ялангуяа өвлийн улиралд сард 4-5 удаа аялдаг.

 

Чанбоон Даенгсири –амралтын газрын эзэн

Яг одоо энэ уур амьсгалд бүх хүмүүс аялахыг хүсдэг. Учир нь ковид тахлаас болж бүгд агаар салхинд байхыг хүсэж байна. Манай амралтын газар захиалга ихтэй байна.


Эх сурвалж: A24.com 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна