БНСУ-д үйлдвэр шатжээ


Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсгийн Ульсан хотод өнгөрсөн ням гарагт синтетик утасны үйлдвэрт гал гарчээ. Хотын гал унтраах албаны мэдээлснээр, ням гарагийн 18:55 цагт “Hyosung TNC Corp” компанийн долоон давхар үйлдвэрийн нэгдсэн барилгад түймэр гарч, гал сөнөөгчид 11 цагийн турш ажиллаад унтрааж чадаагүй гэнэ. Галыг унтраахыг оролдсон үйлдвэрийн хоёр ажилчин угаартаж эмнэлэгт хүргэгджээ. Нэгдүгээр давхарт ассан гал дээд давхар болон агуулах руу тархсан байна. Түймрийг унтраахаар Ульсан, Пусан хот болон Кёнсан мужийн 650 гаруй гал сөнөөгч, 80 гаруй автомашиныг дайччилжээ. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна