Хятадын эрх баригчид олимпод оролцогчдод тавих шаардлагыг хөнгөвчилжээ


Бээжинд болох өвлийн олимпын тоглолтыг зохион байгуулах хороо ковид-19-тэй холбоотой наадмын оролцогчдод тавих шаардлага, хязгаарлалтыг хөнгөвчлөхөөр болсон байна. Энэ тухай Олон улсын олимпын хорооны (ОУОХ) мэдэгдэлд онцолжээ. ОУОХны мэдэгдлийн дагуу PCR шинжилгээгээр вирусийг оношлох хугацааг багасгаж, “ойрын хавьтал”-ыг 14 хоног байсныг долоо хоног болгожээ. 

Халдвар илэрсэн хүмүүс тусгаарлах өрөөнд байрлана. 10 хоногийн дараа тэднээс ковид-19-ийн шинж тэмдэг илрэхгүй бол PCR шинжилгээний хариу гурван өдөр дараалан сөрөг гарсан тохиолдолд тэднийг өмнө нь захиалсан газруудад байрлуулна. “Өөрчлөлтүүд шууд хүчин төгөлдөр үйлчилнэ.

 Олимпын тоглолтын цар тахалтай тэмцэх журмыг өнөөдрийн нөхцөл байдалд тохируулан оролцогчдыг дэмжих зорилгоор өөрчлөлт орууллаа” гэж ОУОХ-ны мэдэгдэлд дурджээ. Ковид-19-ийн халдвар илэрсэн оролцогчдын хувьд “Бээжин-2022” олимпыг зохион байгуулах хороо ОУОХ-той хамтарч тэдэнд богино хугацаанд гэр рүүгээ буцах боломж олгох тусгай зохицуулалт хийхээр бэлтгэж байна. 

Энэ сарын 24-ний байдлаар олимпын тоглолтод оролцохоор Бээжинд очсон хүмүүсийн дундаас ковид-19-ийн халдвар авсан 78 тохиолдол илэрчээ. Бээжингийн өвлийн олимпын наадам ирэх сарын 4-нөөс эхэлнэ. Бээжин хот нь зуны болон өвлийн олимпын наадмыг зохион байгуулсан дэлхийн анхны хот болж байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна