“Модоо хайрлах сэтгэл” бүтээлээр Ө.Уранжигүүр тэргүүлжээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтран зохион байгуулсан “Ногоон дэлхий-Бидний ирээдүй” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорсон байна. 

Уралдаанд нийт 300 гаруй бүтээл иржээ. 9-16 хүртэлх насны ангилалд, нэгдүгээр байрт “Модоо хайрлах сэтгэл” бүтээлээр нийслэлийн Сэлбэ сургуулийн сурагч 10 настай Ө.Уранжигүүр шалгарчээ. “Ногоон дэлхий-Бидний ирээдүй” бүтээлээр Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын 1 дүгээр сургуулийн сурагч 16 настай Б.Дэлгэрмаа, “Хайрын цэцэрлэг” бүтээлээр нийслэлийн Монгени цогцолбор сургуулийн сурагч 15 настай Б.Никкол нар удаах шагналын эзэд болсон байна.

Тусгай шагналыг “Ээж” бүтээлээр нийслэлийн 2 дугаар сургуулийн сурагч 14 настай Б.Цэцэн, “Байгалийн судас” бүтээлээр Завхан аймгийн Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч 14 настай Э.Жавхлантөгс нар хүртжээ. 8 хүртэлх насны ангилалд, “Бидний бүтээх ногоон ирээдүй” бүтээлээр нийслэлийн 5 дугаар сургуулийн сурагч 8 настай М.Сүндэръяа тэргүүлсэн юм.

“Ховдог халзан тугал минь байгалиа хайрлая” бүтээлээр нийслэлийн Баянзүрх дүүргээс оролцогч 4 настай П.Маргадмаа, “Ирээдүйг хамгаалъя” бүтээлээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас оролцогч 8 настай Б.СугарЭрдэнэ нар хоёр, гуравт шалгарсан бол тусгай шагналыг 

“Мод тарья” бүтээлээр нийслэлийн 65 дугаар сургуулийн сурагч 7 настай Э.Анужин, “Хүн бүр гэр бүлээрээ тэрбум мод тарья” бүтээлээр нийслэлийн 84 дүгээр сургуулийн сурагч 8 настай Т.Хатанзаяа нар хүртсэн байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна