З.Батбаяр: Бид усны нөөцийн хомстолд орсноо дэлхий дахинд зарлах цаг иржээ


Б.ЛХАГВА 

Монгол Улсад ч гэлтгүй дэлхий дахинд усны нөөц тулгамдсан асуудал болсон гэдгийг хэдийнэ хүлээн зөвшөөрсөн билээ. Жил бүр Дэлхийн усны өдрөөр цэвэр усны тухай тодорхой сэдвийг хөндөж, олон нийтэд тайлбарлан таниулдаг. 

2022 онд энэ өдрийг газар доорх усыг хамгаалах буюу харагдахгүй зүйлийг харагддаг болтол нь ажиллая гэсэн уриатай тэмдэглэх гэнэ. Монгол Улсын гүний усны нөөц нь нийт гадаргын усны хоёр хүрэхгүй хувийг эзэлдэг. Иймээс усны нөөцийн хомстол, ашиглалтыг багасгахын тулд гадаргын усны нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй аж."Усны төлөө иргэдийн нэгдэл" ТББ-ын тэргүүн З.Батбаяр “Дэлхийн нийт хүн амын тал нь газар доорх ус хэрэглэдэг. Харин дэлхийн нийт аж үйлдвэрийн 1/3 нь газар доорх усаар тэжээгдэж байна. Тэгвэл манай улс газар доорх усаа ашиглах боломжгүй боллоо гэхэд Говь-Алтайн Алтай хотоос бусад бүх суурин газар унд, ахуйн хэрэглээний усгүй болно.

Манай орны эдийн засгийн гол салбар болсон уул уурхайн компаниудын 97 хувь нь гүний ус ашигладаг. Эдгээр баримтаас газар доорх усны хэрэглээ ямар өндөр байгааг ойлгож болох юм. Дэлхийн хүн ам гүний усныхаа 50 хувийг ашиглаж байхад Монголд 100 хувь хэрэглэж байна. Усны салбарынхны хийсэн судалгаагаар манай улсын нэг жилийн усны нийт нөөц 608 километр куб байв. 

Гэтэл саяхан БОАЖЯ-наас өгсөн мэдээллээр 564 километр куб болж багасжээ. Бараг 50 км кубээр буурсан гэсэн үг. Учир нь, маш олон гол, горхи ширгэж, мөнх цаст уул, мөсөн голууд хайлсан. Гэтэл газар доорх усны маань нэг жилийн нөөц 10 километр куб. 1980-аад онд хоногийн хэрэглээний дээд хязгаарыг 220 мянган куб метр байна гэж заасан бол өнөөдөр нийслэлчүүд хоногт 230 мянган метр куб ус хэрэглэдэг. Бид усны нөөцийн хомстолд орсноо дэлхий дахинд зарлах цаг иржээ. Өөрөөр хэлбэл, ундны усны хэрэглээ улаан түвшинд хүрсэн байна. 

Үүнээс гарах арга замыг эрэлхийлэх хэрэгтэй. Дэлхий нийтэд усны нөөцийн хомстлоос гарах гурван үндсэн арга зам бий. Тэр нь ус хэмнэх, дахин ашиглах, усны нөөцийн хуримтлал бий болгох. Би УСУГ-т ажиллаж байсан. Тиймээс энэ талын мэдээлэл өглөө. Нэгдүгээрт, бид усны 5-10 хувийг хэмнэж байгаа ч дахин ашиглалт хангалтгүй байна. Хоёрдугаарт, 2012 онд “Усны тухай” хууль батлагдаж, өнөөдөр Монгол Улсад 300 сая ам.долларын санхүүжилттэй Мянганы сорилтын сангийн төслөөр Улаанбаатар хотын хоногийн усны хэрэглээний 20-30 хувийг дахин ашиглахаар үйл ажиллагаа явуулж байна. 

Харамсалтай нь, усыг тодорхой хэмжээнд хэмнэж байгаа ч хомстлыг шийдэхгүй. Усны нөөцийн хомстлыг арилгах үндсэн арга нь усны нөөцийн хуримтлалыг бий болгох. Өөрөөр хэлбэл, Туул гол 2008 оноос хойш жил бүр шахуу ширгэж, тасалддаг боллоо. 

Учир нь өвөл газар доорх усыг нь ховх сордгоос болж байгаа юм. Бид хоногийн хэрэглээнээс илүү ус хэрэглэдэг учраас голын усыг ихээр ашигладаг. Хэрвээ голд далан бариад усны нөөцөө бүрдүүлж, тухайн усаар голынхоо урсацыг тогтмол хэмжээнд хүргэж чадах юм бол газар доорх ус эргээд сэргэнэ. Бизнес хийхэд мөнгө хэрэгтэй болдог. 

Ингээд банкнаас мөнгө авдаг шиг ямар ч улсад ус хамгийн чухал нөөц. Тодруулбал, Лас-Вегас хотыг хөгжүүлэхийн тулд 1931-1936 оны хооронд, их хямралын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Хувер маш их хүчин чармайлт гаргасан. Тэрбээр Колорадо гол дээр усан боомт бариулсан. Ингээд 20 сая хүнийг усаар хангаад зогсохгүй алдартай хотуудыг байгуулах үндэс суурь тавигдаж байв. 

Үүний адил Монгол Улсын усны нөөцийн асуудлыг шийдэхэд манлайлал хэрэгтэй байна” гэв. Мөн тэрбээр “Төр, Засгийн газрын оролцоо илүүтэй шаардлагатай” гэдийг онцолж хэлсэн юм.Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр Дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. 1993 оны гуравдугаар сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ.

"Усны төлөө иргэдийн нэгдэл" ТББ болон “Сэтгүүлч Батдорж” сан хамтран “Монгол Улсын ундны усны хэрэглээ улаан түвшинд хүрч байна” сэдэвт хурлыг өчигдөр зохион байгуулж, усны хэрэглээ, ашиглалт бодлогын түвшинд орхигдсоноос үүдэж бий болсон хор уршиг, Монгол Улс гүний усны нөөцийн хомстолд орсон зэрэг асуудлаар мэдээлэл өгсөн юм.

Монгол Улсын 30 гаруй гол мөрөн дээр усны нөөцийн хуримтлал үүсгэх буюу далан боомт барих боломжтой. Гэгээн нуур Улаан боомын хавцалд 2008 онд усны нөөцийг бий болгосон. Ингээд Алтай хот хамгийн цэнгэг ус буюу гадаргын ус хэрэглэж байна. Яг ийм шийдлийг гаргаж чадвал тэрбум модоо услах, говь руу татах асуудал хүндрэлгүй шийдэгдэнэ.“Сэтгүүлч Батдорж” сангийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Ууганбаяр “Манай сангаас залуу сэтгүүлч, оюутан залуусыг дэмжиж ажилладаг. 

Жишээ нь, сэтгүүлчдийн дунд уралдаан зарлахдаа нийгэмд тулгамдаж буй асуудлыг голчлон сэдэв болгож өгдөг. Тиймээс энэ удаагийн усны асуудлаас хойш суулгүй нэгдсэн мэдээлэл өгч, манлайлъя гэсэн үүднээс оролцож байна” хэмээв.Гүний усны хомстол, түүний хэрэглээ, дахин сэргээх боломжийн талаар "Усны төлөө иргэдийн нэгдэл" ТББ-ын тэргүүн З.Батбаяртай ярилцлаа.

-Та усны нөөц бүрдүүлэх талаар ярилаа. Тэгвэл Монгол Улсын ямар, ямар гол мөрөнд усан боомт барих боломжтой юм бэ?

-Усны нөөцийн хуримтлалыг бий болгохгүй бол ямар ч том төслүүд хэрэгжихгүй. Усыг ашиглагч л хамгаалж чадна. Би энэ салбарт арваад жил ажиллалаа. Усны салбарын эрдэмтэн, судлаач нарын тогтоосноор Монгол Улсын 30 гаруй гол мөрөн дээр усны нөөцийн хуримтлал үүсгэх буюу далан боомт барих боломжтой. Гэгээн нуур Улаан боомын хавцалд 2008 онд усны нөөцийг бий болгосон. 

Ингээд Алтай хот хамгийн цэнгэг ус буюу гадаргын ус хэрэглэж байна. Яг ийм шийдлийг гаргаж чадвал тэрбум модоо услах, говь руу татах асуудал хүндрэлгүй шийдэгдэнэ. Ирээдүй хойчдоо ус үлдээе гэвэл гол мөрний усыг нөөцөлж, ашиглах хэрэгтэй. Тодруулбал, Орхон голд гурав, Эгийн гол хоёр, Сэлэнгэ мөрөнд дөрөв, Туул голд том жижиг нь хамаагүй тав, Хэрлэн мөрөнд нэг, Ховд голд зургаа гэх мэт газруудад усны хуримтлал үүсгэх болно. Дэлхийд 30-аад улс усны хомстолд орсны 21 нь маш ноцтой байдалд байна гэдэг. Монгол Улс усны нөөцөөр дутагдаагүй мэт боловч усны нөөцийн дийлэнхийг нь Хөвсгөлөөс эхлээд томоохон нуур нь эзэлдэг. Зөвхөн газар доорх усыг аваад үзвэл бид хомстолд орж болзошгүй байна.

Харин Улаанбаатар хотын 1.4 сая иргэнд хотын газар доорх усаа хувиарлаад үзвэл биднийг усны нөөцийн хомстолд орсон гэнэ. Бид газар доорх усны нөөцөөс шууд хамааралтай учир усыг хамгийн сайн хэмнэх шийдэл нь гол болгон дээр усны нөөцийн сан байгуулах юм.-Ундны усны үнийг нэмэх нь “сул” ус ашиглахыг багасгах арга байж болох уу?

-Хэн хамгийн их ус ашиглаж байна, тэд илүү өндөр үнэ төлөх ёстой. Монгол Улсад ахуйн болон ундны ус үнэгүй байдаг. Усны үнэ нэмэгдсэн гэж ярих нь усны үйлчилгээний төлбөр нэмэгдсэнийг хэлж буй. Энэ нь тухайн орон нутаг буюу Улаанбаатарын ус сувгийн тогтоодог үнэ. Усыг крантнаас гаргаж, халуун хүйтнээр иргэдэд хүргэх гэж, мөн бохирын усыг зайлуулахын тулд гарсан зардлыг үйлчилгээний төлбөр гэнэ. 

Би энэ асуудалд хоёр тайлбар хэлмээр байна. Нэгдүгээрт, орон сууцны үйлчилгээний төлбөрийг нэмэхэд гэмгүй юм. Яагаад гэвэл орон сууцанд амьдарч буй иргэд хоногт 280 литр орчим усыг хэрэглэдэг. Харин хоногт 20-иод литр ус ашигладаг, гэр хорооллын усны үнийг хоёр төгрөг болгох нь буруу. Мөн ус ашигласны төлбөр төлдөг уул уурхайн компаниудын хувьд усны үнийг нь нэмэх учиртай. 

Хоёрдугаарт, ус сувгийн удирдах газар ус ашигласан төлбөрийг төсөвт төлөх ёстой юу гэдгийг ч ярих ёстой. Цаашлаад 2012 оноос хэрэгжиж буй ус бохирдуулсны төлбөрийг төлөх үү, үгүй юу гэдэг асуудал бий. Аливаа байгууллагын ашигласан усны шинж чанар нь өөрчлөгдөнө, түүнийг эргүүлж байгальд нийлүүлэх нь усыг бохирдуулсан хэрэг. Тиймээс ус бохирдуулсны төлбөрийг ч хамгийн өндөр хэмжээнд тогтоох юм.

-Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн усны эх үүсвэр дээр ямар нэгэн байгууллага үйл ажиллагаа явуулах тохиолдол олон гардаг. Нийслэлийн хүн амын усны эх үүсвэр хэр баталгаатай юм бэ?

-Монгол Улсад ус хэрэглэж буй иргэдийг гурав ангилж болно. Хот суурин газар амьдарч буй, хот суурин газарт амьдарч байгаа ч гэр хороололд байх, мөн малчид гэж. Үүнээс харвал орон сууцанд амьдардаг иргэд ус ихээр ашигладаг. Гэхдээ чанарын хувьд харьцангуй аюулгүй ус хэрэглэдэг.

Гэр хорооллын иргэд худгаасаа ус шууд авахад харьцангуй гайгүй ч ус зөөж буй сав, хэдий хугацаанд хадгалж, хэрэглэж байна гэдгээс шалтгаалж, тодорхой хэмжээний эрүүл ахуйн асуудал үүсэж болно. Харин хөдөө орон нутгийн иргэд ямар ус хэрэглэж буй талаарх судалгаа, баримт огт байхгүй. 

Тэд малаа усалдаг усаа л амных гэж уудаг. Сүүлд харсан судалгаагаар Улаанбаатар хотын 6000 орчим хүн хотын захын булаг, рашаанаас хэрэглэдэг аж. Бусад нь газар доорх ус ашигладаг. Ус сувгийн удирдах газраас нийлүүлж буй Туул гол орчмын 130 гаруй худгийн ус 70-80 метрийн гүнд байх учраас харьцангуй бохирдол бага. Харамсалтай нь гэр хороолол тэр дундаа Долоон буудал, Дамбадаржаа зэрэг байршилд орших иргэдийн хувиараа гаргасан худаг нүхэн жорлонгийн улмаас бохирдсон байдаг юм. 

Усны хэрэглээ, эрүүл ахуйг төр засаг нь нэгдсэн байдлаар хариуцаж ажиллах шаардлагатай. Мөн усны нөөцөө хуримтлуулж, түүгээр иргэдийнхээ усны хэрэглээг хангах. Гэвч манай улс усыг хуримлуулж, нөөцөө ашиглаж чаддаггүй. Саяхнаас Эрдэнэбүрэнгийн усны нөөцийн санг барих асуудал яригдав. 

Том нуур бий болоогүй ч Чоно харайхын голд жижиг усны хуримтлал үүсгэсэн. Энэ мэт цөөхөн газар усны нөөцийг ашиглахаар оролдож байна. Хаана усаа хуримтлуулж чадна, тэнд хөгжил байдаг юм.-Тэгвэл манай аж ахуй нэгж, байгууллагууд саарал усыг ашиглах боломжтой юу...?

-Дулааны цахилгаан станцууд хоногт 30-40 орчим метр куб газрын доорх ус ашигладаг. Түүний оронд саарал ус хэрэглэвэл газрын доорх усны нөөц төдий хэмжээгээр нэмэгдэнэ. 2012 онд аж ахуй нэгжүүдээс ус бохирдуулсны төлбөр авдаг болсон. 

Жишээ нь, нэг компани зөвхөн бүтээгдэхүүнийхээ гадна талыг цэвэрлэсний төлөө ус бохирдуулсны төлбөр төлж байхын оронд түүнийг эргүүлж ашиглах юм уу, хэрэгтэй байгууллагад нь нийлүүлж болно. 15 орчим градус халсан усаар ундааны савыг угаасан бол, ашигласан усаа хажуу талынхаа ээрмэлийн үйлдвэрт өгнө. 

Тус үйлдвэр ноосоо бүтээгдэхүүн болгохын тулд 60 градус орчим халсан усаар дэвтээдэг. Шинэ усны оронд дээрх усыг авснаар хоёр талд ашигтай байдал үүснэ. Ердөө энэ зүй тогтлын төлөө Усны тухай хуулийг баталсан. Гэвч энэ арав орчим жилийн турш хууль хэрэгжүүлсэнгүй.


30
1
0
3
86
3

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.21.153
    2022/02/25

    НЭГ ДҮГЭЭРТ ОРОН СУУЦНЫ БИШ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛДЭГ ГАЗРУУДЫНХАА УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХЯНАЖ, УСНЫ ТӨЛБӨРИЙГ НЬ НЭМВЭЛ БОЛНО, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРҮҮД Л ГЭХЭД ӨДӨРТ ХЭДЭН ТОННООР НЬ ДАХИН АШИГЛАХГҮЙ ЦЭВЭР УСЫГ АСГАЖ БАЙДАГ, ТООЛУУРАА Ч ХАРУУЛАХГҮЙ НУУДАГ

    Хариулах
  • 202.179.26.25
    2022/02/25

    Үгүй муухай юм битгий ярь

    Хариулах
  • 192.82.70.89
    2022/02/24

    Зөвхөн Улаанбаатарт биз дээ

    Хариулах
    • 202.9.46.145
      2022/02/25

      mongold

  • 124.158.64.97
    2022/02/24

    unheer us dutaad baival ter hurelsukhiin yariad bga 10 terbum modnii zarim hesgiig ni undestbii tsetserlegt hureelengiin gazar deer turiin albaniihan subbotnik hiih heregtei, nars oi dooroo usan san uusegdeg gedeg sudalgaa sudalgaanii batalgaa baidag shuu

    Хариулах
  • 202.55.184.18
    2022/02/24

    Наад п чинь худлаа ус ярьдаг ус сувгийн орлогч байхдаа худлаа ус ярьдаг энхбаярын хошиного долоож байгаад элчин болсон одоо бас ус яриад ядаж сургуулийг төгссөн бол ч яахав эрх зүйч билүү уснаас шал өөр мэргэжилтэй нөхөр шүү дээ

    Хариулах
    • 122.201.22.134
      2022/02/25

      Ene hun us yarisan yariaguu mongolchin usnii homsdold orjiinn erguu min