Хавайд нисдэг тэрэг осолдож дөрвөн хүн амь үрэгджээ


Хавайн аралд нисдэг тэрэг осолдож, үүний улмаас дөрвөн хүн амь үрэгдсэн байна. Энэ тухай NBC телевиз АНУ-ын Тэнгисийн цэргийн Номхон далай дахь пуужингийн салбараас эш татан мэдээлэв. Осол Тэнгисийн цэргийн полигон оршдог Кауаи нэртэй аралд болжээ. АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн мэдээлснээр, одоогоор “Sikorsky S-61N” нисдэг тэрэгний ослын шалтгааныг судалж байгаа гэнэ. 

Нисдэг тэргийг “Croman” корпораци түрээслэдэг байна. Уржигдар мөн АНУ-ын баруун хэсэгт орших цанын баазын ойролцоо Үндэсний гвардын хоёр нисдэг тэрэг осолджээ. Багийн гишүүд бэртэж гэмтээгүй ч, хоёр нисдэг тэрэг ихээхэн эвдэрсэн байна. Хэргийг шалгаж байгаа аж. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна