Саудын Арабт нэг өдөрт 81 хүнийг цаазлав


Саудын Арабт өнгөрсөн бямба гарагт 81 хүнийг цаазаар авсан байна. Тэдний дунд Йемений долоон иргэн байжээ. Цаазын ял сонссон хүмүүсийг аюулгүй байдлыг хангах хүчнийхэнд халдаж, гадаадын дэмжлэгтэйгээр террорист бүлэглэл байгуулсан хэрэгт буруутган шийтгэсэн талаар хаант улсын Дотоод хэргийн яам твиттер хуудсаараа дамжуулан мэдээлэв. 

Тус яамны мэдэгдэлд “Нийт 81 хүнд цаазаар авах ял оногдуулсан шийдвэрийг давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүх хэвээр үлдээж, ялыг биелүүлэх тогтоолыг хэрэгжүүлсэн” гэж дурджээ. “Al Jazeera” агентлаг “Саудын Араб сүүлийн 24 цагийн дотор 81 эрэгтэй, түүний дотор Йемений долоо, Сирийн нэг иргэнийг “гадаадын террорист байгууллагад үнэнч байсан” болон “гаднын итгэл үнэмшилтэй” гэсэн хэргээр цаазалсан” гэж мэдээлсэн байна. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна