Б.Клинтоны үед Төрийн департаментыг удирдаж байсан Мадлен Олбрайт таалал төгсжээ


АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны засаг захиргааны үед Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Мадлен Олбрайт 85 насандаа таалал төгслөө. Энэ тухай талийгаачийн гэр бүл мэдээлсэн байна. Хатагтай М.Олбрайтын гэр бүлээс гаргасан мэдэгдэлд түүнийг хорт хавдрын улмаас хорвоог орхисныг өгүүлээд амьдралынх нь сүүлийн өдрүүд гэр бүл, найз нөхдийнхөө хүрээлэл дунд амар амгалан өнгөрсөн гэжээ.

 Мадлен Олбрайт 1937 оны тавдугаар сарын 15-нд Прагад мэндэлжээ. Түүний эцэг Чехословакийн Белград дахь Элчин сайдын яаманд ажиллаж байсан Йозеф Корбел аж. 1939 онд  Чехословакийг Герман булаан эзэлсний дараа тэдний гэр бүл Лондон руу нүүжээ. Дайн дууссаны дараа Корбел гэр бүлээрээ Чехословакид буцаж ирсэн. Гэвч коммунистууд засгийн эрхэнд гарсны дараа АНУ руу нүүжээ. 1957 онд Мадлен Олбрайт Америкийн иргэншлийг авсан аж. Хоёр жилийн дараа Уэллслид эмэгтэйчүүдийн коллежийг бакалавраар төгссөн байна. 1997 онд М.Олбрайт АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар сонгогдсон анхны эмэгтэй болсон. 1992 онд Билл Клинтоны зөвлөхөөр томилогдсон. Б.Клинтон Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа АНУ-ын НҮБ дахь байнгын төлөөлөгчөөр ажиллажээ.   

М.Олбрайт НАТО-г өргөтгөхийг дэмжиж, 1999 онд цэргийн эвслийн Югослав дахь нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцохыг сайшаасан. Балканд явуулсан “Холбоотны хүч” цэргийн ажиллагаа үүний нэг үр дүн байв. НАТО-гийн бөмбөгдөлтийн улмаас олон мянган хүн амь үрэгдсэн. “Ардчиллын аварга”, “Төмөр хатагтай” хэмээн өргөмжлөгдөж байсан М.Олбрайт Косово дахь үндэстэн хоорондын мөргөлдөөнийг таслан зогсооход чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 87.249.138.29
    2022/05/12

    Wow after so happy after so many attempts to sell my kidney thanks to Dr wayne curl from venkata specialist hospital india who bought my kidney at the rate of $420,000 contact them via Doctorwaynecurl@outl ook.com or whatsap +19083082601 i am so blessed and happy i am from mongolia Baryama is my name

    Хариулах
  • 87.249.138.29
    2022/05/12

    Уяа! АНУ-ын Astra Shipping Express компани агент ажилд авна долоо хоног бүрийн төлбөртэй төлөөлөгч болон үйлчлүүлэгчийн тусламж үйлчилгээ $24,000 - $48,000 Сар бүр сонирхож буй хүмүүс тэдэнтэй холбогдоно уу INFO@ASTRAEXPRE SSSHIPPING.COM төлбөр нь маш сонирхолтой, учир нь та гэрээсээ ажиллах боломжтой.

    Хариулах