Хил дагуу, БНХАУ-ын нутаг дэвсгэрт түймэр гарчээ


Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Хярт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 110 км-т/ хээрийн түймэр гарчээ. Онцгой байдлын алба хаагчид дуудлагыг өчигдөр 15:30 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0132 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Уг түймэр нь Монгол Улсын хилийн 1509-1512 дугаар тэмдэгтийн чиглэлээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт 500 орчим метрт тархан шатаж байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Мөн Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн “Шургац” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 30 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км-т/ хээрийн түймэр гарчээ. Дуудлагыг өчигдөр 16:45 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 21:10 цагт унтраажээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн байна.


0
0
0
1
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна