Б.Болд-Очир: ЗАВГҮЙ БАЙХ ТУСАМ АЧААЛАЛ ДААХ ЧАДВАР НЭМЭГДЭНЭ


Э.ТАМИР

Австрали улсын Western Sydney University сургуульд барилгын инженер мэргэжлээр сурч байгаа Б.Болд-Очиртой Австрали улсад ажиллаж, амьдрахад хэр боломжтой талаар ярилцлаа. 

-Одоо сурч байгаа сургууль болон ажлынхаа талаар танилцуулна уу?
-Би 2012 онд ШУТИС-ийн механик инженерийн сургуулийг авто инженер мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд “Wagner asia LLC” гэх уул уурхайн тоног төхөөрөмж зардаг, завсар үйлчилгээ эрхэлдэг компанид дөрвөн жил гаруй ажилласан. 2016 онд Австралийн Сидней хотод ирж гэр бүлээрээ ажиллаж, амьдарч байна. 

Өнгөрсөн жилийн 11 дүгээр сараас Western Sydney University сургуулийн барилгын инженерийн ангид магистрт сурч эхэлсэн. Өмнө нь Австралийн засгийн газраас явуулдаг “Sydney light rail project” , “Westconnex” буюу газар доорх хурдны зам, “Sydney Metro project “ гэх дунд хугацааны гурван төсөлд таван жил гаруй ажилласан. Одоог хүртэл энэ ажлаа үргэлжлүүлж буй.

2017 оноос “Knight’s Australian Mongolian School” сургуулийн үүсгэн байгуулагчдын нэг О.Оюунцэцэгтэй хамтарч Сидней дэх бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээг ажил болон хичээлийнхээ хажуугаар давхар хийх болсон. 

-Саяхан Сидней хотод болсон Австрали дахь монголчуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд танай баг амжилттай оролцсон.
-Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам болон Австрали дахь Монголчуудын Холбоо хамтран Элчин сайдын яамны нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг тус улсад суугаа иргэдийнхээ дунд энэ сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулсан. Тус арга хэмжээнд Австрали улсын муж бүрээс монголчууд маань тэмцээнийг зорин ирж оролцдог онцлогтой. 

Уг тэмцээнд Сидней, Перт, Канберра хотуудаас эрэгтэй 13, эмэгтэй зургаан баг тамирчин оролцож өөрсдийн хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн. Манай баг гуравдугаар байр эзэлсэн. 2016 онд хүсэл сонирхлоороо нэгдсэн залуус одоогийн багийг үүсгэн байгуулсан. “Knight’s Australian Mongolian School” буюу Австрали монголын хамтарсан сургуулийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг энэ жил манай багийг ивээн титгэн, арын албанд ажилласан бол дасгалжуулагчаар сагсан бөмбөгийн ОУ хэмжээний мастер Г.Ихбаяр ажилласан.  

-Гэр бүлийнхээ гишүүдийг танилцуулж болох уу? 

-Манайх ам бүл дөрвүүлээ. Би эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Миний эхнэрийг  Ганбол­дын Гэрэлчимэг гэдэг. Санхүү эдийн засгийн их сургуулийн Бизнес удирдлага, нягтлан бодох бүртгэлээр 2012 онд төгсөөд, Австрали улсын Виктория мужийн их сургуульд 2019 онд магистрын зэрэг хамгаалсан. Одоо мэргэжлээрээ ажиллаж байна. Хоёр хүүхэд маань энд сургууль, цэцэрлэгт явдаг. 

-Бага насныхаа тухай дурдвал?

-Манайх Хайлаастад амь­дар­даг байв. Арван жилээ Дамбадар­жаагийн 58-р сургуулийг төгссөн. Ми­ний багийн мөрөөдөл барилгын ин­женер болох. Тавдугаар ангидаа зуны­хаа амралтаар барилгын туслах хийсэн. Гэтэл тэр ажлыг цаашид би хийж чадах юм шиг санагдсан. 

Ингээд тус мэргэж­лээрээ сурах гэсэн ч ЭЕШ-даа хангалт­тай оноо аваагүй. Ингээд мэргэ­жилтэйгээ ойрхон автын инже­нер болох замыг сонгосон. Одоогоор өөрийнхөө мөрөөдлийн мэргэжил болох барилгын инже­не­рийн мэргэжлээр мастерт сурал­цахын тулд хэлний бэлтгэлдээ явж байна. Ирэх долдугаар сараас мэр­гэжлийн үндсэн ангидаа орно. Австралид ирээд гурван том төсөл дээр ажилласан. Хамгийн багаас нь эхлээд одоог хүртэл ажилласаар байгаа.-Австрали улсад очсон анхны сэтгэгдэл хэр байсан бэ? 

-Анх тус улсад ирэхэд таних хүн байхгүй, цаг агаарт нь зохицох болов уу гээд багахан айдастай байсан. Гэвч миний бодсоноор байгаагүй. Монгол залуучууд нэг нэгэндээ тусалж дэмжин, гадныхны хийж байгаа ажлыг өөрсдөөс нь илүү хийхийг эрмэлздэг юм билээ. Өөрсдийнхөө зорилгоо тодорхойлж олон жил сайхан амьдарсан мундаг залуус зөндөө байдаг. Хийж буй ажилдаа эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүгд шилдэг нь байж чаддаг. Энд жилийн дөрвөн улирал гэж байхгүй. Хэдий уур амьсгал нь халуун ч монгол хүний аливаад амархан дасан зохицдог зан чанар нь их хэрэг болдог.  Мөн олон үндэстэн амьдардаг учраас  үндсэрхэг үзэл болоод гадуурхал харьцангуй тайван байдаг.  -Яагаад Австралийг зорьсон бэ?

-Монголд их сургуулиа төгсөөд “Wagner asia LLC” гээд Америкийн хөрөнгө оруулалттай компанид орсон учраас бүх ажил англи хэлээр явдаг. Надад хэлний бэрхшээл их  тулгардаг байсан тул дөрвөн жил гаруй хугацаанд орчуулагчийн хамт ажилласан. Энэ нь их хүндрэлтэй. Хэрвээ цаашид өөрийгөө хөгжүүлэхгүй бол одоо байгаа хэвэндээ л үлдэх учраас гадагшаа явж өөрийгөө хөгжүүлье, олон улсын стандартын талаар туршлага хуримтлуулъя гэж бодсон. Ингээд гэр бүлтэйгээ ярилцсаны эцэст  Австрали улсын Сидней хотыг зорив. Эхний ээлжид гэр бүлийн хүн маань мэргэжлээрээ суралцаж, тус хугацаанд би ажил хийж эхнэр хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлж, дараа нь өөрөө сурахаар болсон.

 -Таны ойрын зорилго?

-Би гэр бүлтэй. Тиймээс миний зорил­го гэхээс илүү бидний зорилго гэж бий. Эхний ээлжид би их сургуулиа амжилттай төг­сөх хэрэгтэй. Үүний  хажуугаар хүүх­дүүд­­дээ олон улсын стандартад нийц­сэн боловсролын суурийг нь тавьж өгөхийг зорьж байгаа. Эхнэр бид хоёр өөрсдөө сурч боловсро­хоос гадна хүүхдүүдээ мөн адил ямар ч улсад өөрийгөө аваад явах чадвартай болгох зорилго тавьсан.    

-Үеийнхээ залуус болон дүү нартаа хандаж юуг зөвлөх вэ?

-Зөвхөн сурахаас гадна чөлөөт цаг гарвал ажил хийгээрэй. Санхүүгийн хувьд хараат бус байгаарай. Сонирхсон спортын төрөл, хийх дуртай зүйлдээ цаг зарцуулж өөрийгөө хөгжүүлээрэй. Миний хувьд суралцангаа ажиллахын хажуугаар спортоор хичээллэдэг. Хичээл ажил гээд олон зүйлийг зэрэг амжуулахаар стресс ачаалал гэх мэт асуудал байлгүй яахав. Түүнийгээ дуртай спортоороо хичээллэн тайлж, алдсан энергиэ нөхөж авдаг. Аль болох өөрийгөө завгүй байлгаж олон зүйлийг амжуулж чадвал хүн илүү хөгжиж, ачаалал даах чадвар нь нэмэгддэг. Миний хувьд энд сурсан мэдсэн зүйлсээ Монголдоо очоод хэрэгжүүлнэ, түгээнэ гэж бодож яваа.

Ирээдүйд Монгол метро эсвэл газар доогуур хурдны замтай болбол би өөрийнхөө чадах хэмжээгээр улсаа хөгжүүлэх юмсан гэж боддог. Австралид байгаа энэ хугацаа бол ганцхан Болд-Очирын амьдрал биш манай гэр бүлийн амьдрал. Бид Монголдоо очлоо гэхэд сурсан мэдсэн бүхэн хэрэг болох учраас ажлыг хар бор гэж гололгүйгээр ихийг сурч мэдэхийг хичээж байна. Үүнийгээ эх орондоо түгээж, өөрийн гараар бүтээн байгуулалтад оролцох бодолтой явдаг даа.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 87.249.138.29
    2022/05/12

    Wow after so happy after so many attempts to sell my kidney thanks to Dr wayne curl from venkata specialist hospital india who bought my kidney at the rate of $420,000 contact them via Doctorwaynecurl@outl ook.com or whatsap +19083082601 i am so blessed and happy i am from mongolia Baryama is my name

    Хариулах
  • 87.249.138.29
    2022/05/12

    Hurray! Astra Shipping Express Company USA is hiring agent representative and customer care with weekly payment ranging from $24,000 -$48,000 Monthly interested persons should contact them via INFO@ASTRAEXPRES SSHIPPING.COM payment very attracttive as you can either work from home best of luck

    Хариулах