Тедди Ринер, Ан Баул тэргүүтэй жүдочид Монголд хамтарсан бэлтгэл хийж байна


Б.ҮЛЭМЖ 

Жүдо бөхийн хүчирхэг гүрнүүд болох Франц болон Өмнөд Солонгосын тамирчид Монгол Улсад ирлээ. Олимпын гурван удаагийн аварга Тедди Ринер, дэлхийн аварга Ан Баул тэргүүтэй жүдо бөхчүүд хамтарсан бэлтгэл хийхээр Улаанбаатар хотноо /тавдугаар сарын 1/ ирлээ. 

Францын багийн бүрэлдэхүүнд энэ удаа олимпын гурван алт /үүнээс багийн нэг алт/, хоёр хүрэл медальт, дэлхийн аваргын 10 алт, нэг мөнгөн медальт, Европ тивийн таван удаагийн аварга Тедди Ринер багтжээ. Тэрбээр Токиогийн олимпоос хойш тэмцээнд оролцоогүй байгаа билээ. Алдарт бөх Тедди Ринер шинэ олимпын циклээ гуравдугаар сард Бразилд хамтарсан бэлтгэл хийж эхлүүлсэн бол энэ удаа Монголын багтай хамтарсан бэлтгэл хийж байна. Түүний гол зорилго нь 2024 оны Парисын олимп аж. Бразилд хийсэн 10 хоногийн тус бэлтгэлээр хэвтээ барилдааны арга техникээ сайжруулж, жиү жицүгийн мэх заалгасан аж.

Харин дэлхийн аваргын алт, хүрэл медальт, олимпын мөнгө, хүрэл медальт Ан Баулын хувьд олимпоос хойш харьцангуй идэвхтэй ОУЖБХ-ны цуврал тэмцээнд оролцож байгаа юм. Өдгөө 28 настай Ан Баул энэ оны эхэнд Португалийн Гран при-гээс хүрэл медаль, Парисын Их дуулгаас мөнгөн медаль тус тус хүртсэн билээ. Өмнөд Солонгосын баг тамирчид 5 дугаар сарын 13-ныг хүртэл Монголд хамтарсан бэлтгэл хийх аж. 
Эргэн сануулахад ирэх зургадугаар сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар их дуулга тэмцээнийг зохион байгуулна. Одоогийн байдлаар Улаанбаатар их дуулгад оролцохоор Чили, Киргиз, Португал зэрэг улсын тамирчин мэдүүлгээ илгээжээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 87.249.138.29
    2022/05/12

    Wow after so happy after so many attempts to sell my kidney thanks to Dr wayne curl from venkata specialist hospital india who bought my kidney at the rate of $420,000 contact them via Doctorwaynecurl@outl ook.com or whatsap +19083082601 i am so blessed and happy i am from mongolia Baryama is my name

    Хариулах
  • 87.249.138.29
    2022/05/12

    Уяа! АНУ-ын Astra Shipping Express компани агент ажилд авна долоо хоног бүрийн төлбөртэй төлөөлөгч болон үйлчлүүлэгчийн тусламж үйлчилгээ $24,000 - $48,000 Сар бүр сонирхож буй хүмүүс тэдэнтэй холбогдоно уу INFO@ASTRAEXPRE SSSHIPPING.COM төлбөр нь маш сонирхолтой, учир нь та гэрээсээ ажиллах боломжтой.

    Хариулах