“IHC Esports” баг Бельги улсыг зорилоо


“IHC Esports” багийнхан дэлхийн хамгийн олон үзэгчидтэй “PGL Major Antwerp 2022” тэмцээнд оролцож дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөөр Бельги улсын Антверпен хотыг зорилоо. Цахим спортын тус баг нь CS:GO Дэлхийн аварга шалгаруулах дээрх тэмцээнд оролцох эрхээ өнгөрсөн дөрөвдүгээр сард авсан юм. Тэд уг тэмцээнд оролцох эрхээ авахын тулд Австралийн ноймер нэг гэгдэх “Renegades” багтай өрсөлдөж, ялалт байгуулан улмаар Ази номхон далайн бүсээс тэргүүн байранд шалгарсан билээ. CS:GO Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан багуудад “CS:GO Major Sticker” гаргах эрхийг олгодог аж. “IHC Esports” баг нь өөрийн тоглогчдын гарын үсэгтэй болон багийн стикерийг гаргасан анхны Монгол Улсын цахим спортын тамирчид болсон юм. Ингэснээр дэлхийн өнцөг булан бүрийн CS:GO тоглогчид монгол багийн нэртэй бүтээгдэхүүнийг ашиглах боломжтой болжээ.

Нийт 1 сая долларын шагналын сантай CS:GO дэлхийн аварга шалгаруулах “PGL Major Antwerp 2022” тэмцээн нь тавдугаар сарын 9-22-ны хооронд Бельги улсын Антверпен хотод зохион байгуулагдана. Дэлхийн бүс бүрээс шалгарсан нийт 24 баг өрсөлдөх уг тэмцээнд Монгол улсаа төдийгүй Ази-Номхон далайн бүсээ төлөөлөн “IHC Esports” баг оролцож буй.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна