Тоби Магуэр Чарли Чаплины дүрийг бүтээнэ


"La La Land" киног бүтээгч, Оскарын шагналт найруулагч Дамиен Шазеллийн 2023 онд нээлтээ хийх "Babylon" кино төсөл яах аргагүй дэлхий дахины кино сонирхогчдын анхаарлын төвд байж, багагүй хүлээлт үүсгээд буй. Брэд Питт, Марго Робби, Оливиа Уайлд зэрэг оддыг жүжигчдийнхээ багт элсүүлсэн уг төсөл Тоби Магуэрийг эгнээндээ нэгтгэжээ. Тоби энэхүү кинонд домогт жүжигчин Чарли Чаплины дүрийг бүтээх гэнэ. “Paramount Pictures” компанийн гүйцэтгэх захирал Брайан Роббинс уг киног "Үнэхээр гайхалтай" бөгөөд "La La Land" киногоороо Шилдэг найруулагчийн шагнал хүртсэн хамгийн залуу хүн гэдгээрээ түүхэнд бичигдэж байсан Чазелийн "зоригтой, гайхалтай" бүтээл гэж нэрлэжээ. Тус бүтээлд Америкийн кино урлаг 1920-иод оны сүүлчээр чимээгүй киноны эрин үеэс ярианы урлагт шилжсэн тухай өгүүлэх аж. Гэсэн хэдий ч киноны үйл явдлыг нууцалж байна. Сонирхуулахад "Babylon" киног ирэх оны нэгдүгээр сарын 6-нд өргөнөөр гарахаас өмнө Зул сарын баяраар (12-р сарын 25) хязгаарлагдмал хэмжээгээр гаргах аж.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна