“ТӨРӨЛХ-МОНГОЛ ХЭЛ-2022”


Уран бичлэгийн улсын VII уралдаан амжилттай болж өнгөрлөө

Үндэсний бичиг үсгийн өдрийг тохиолдуулан “Шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Сономбалжирын Буяннэмэхийн мэндэлсний 120 жил”-ийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Хүүхдийн төв номын сан, “Төгөлдөр Буяннэмэх” ТББ-тай хамтран “ТӨРӨЛХ МОНГОЛ ХЭЛ-2022” уран бичлэгийн улсын VII уралдааныг 2022 оны тавдугаар сарын 1-ний өдөр зохион байгууллаа.

Монгол үндэсний бахархал болсон монгол бичгээ, залуу үедээ өвлүүлэн үлдээх, цаашид суралцах сонирхол төрүүлэх, уран чадвар эзэмшүүлэх, эх хэлээ хайрлан хамгаалах зорилгоор энэ жилийн уран бичлэгийн уралдаан зохион байгуулагдаж байгаа нь онцлог юм.

Уралдаан гурван үе шат зохион байгуулагдаж, эхний шатанд Сономбалжирын Буяннэмэхийн “Нэгэн зурвас яруу үг 

Мянган ланд таацмуй”,

“Бие байдалд хүрмэгц

Бичгийн утгыг эрхэлмүй

Билгийн ухааныг төгсмөгц”

Биндэрьяагийн гэрлийг сацруулмой” хэмээн хэлсэн үгийг бичиж ур чадвараа шалгав.                      

Уралдааны үеэр “Өөртөө бичиг” ТББ-ын санаачлагч дизайнер, уран бичээч, БСШУЯ-ны “Үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэгч” шагналт Г.Ганзориг                            

С.Буяннэмэхийн “Эрдэм үнэний үндэс мөн” хэлсэн үгийг 3х6 метрийн цаасан дээр бичиж, уран бичлэгийн үзүүлбэр үзүүлэн “Төгөлдөр Буяннэмэх” ТББ-д дурсгав.

Уран бичлэгийн уралдаанд зургаан аймаг, есөн дүүргийн Ерөнхий Боловсролын Сургуулийн 70 гаруй сурагчид, дөрвөн их дээд сургуулийн оюутнууд оролцсоноос Тэргүүн байрыг Говьсүмбэр аймгийн V сургуулийн 12а ангийн сурагч С.Баярмөнх, 2-р байрыг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 11б ангийн сурагч Ү.Энхжин, 3-р байрыг Хөвсгөл аймгийн Эрдмийн далай сургуулийн 11-р ангийн сурагч Н.Нямчимэг, Тусгай байрыг СБД-ийн III сургуулийн 11г ангийн сурагч Х.Номин, БЗД-ийн 53-р сургуулийн 12в С.Бүрэнбазар нар тус тус эзэлж, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа. Оролцогч бүх хүүхдүүддээ талархал, номын хамт гарын бэлэг гардуулжээ. 


41
6
2
0
0
8

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 87.249.138.29
    2022/05/12

    I am Nathalia from United States i just want to use this medium to appreciate Venkata bhavin organ specialist hospital india that bought one of my kidney as a result of the financial difficulty i was then i am a mother of 3 kids a friend of mine mrs rita gave me to contact this hospital in India that they are genuine buyer of kidney via their email: DR.LUCIENPYE.CLINIC@ GMAIL.COM WHATSAPP: +19083082601 well to shorting my testimony they bought my kidney and paid me $800,000usd and now i am a wealthy business woman and my children are living happily fine and we have enough to live on thank God i sold my kidney to the venkata hospital, here is my number for the benefit of doubt 393746202 and my advise to interested donor should not sell their kidney to unexperienced hospital regards Mrs Nathalia from United States

    Хариулах
  • 87.249.138.29
    2022/05/12

    Уяа! АНУ-ын Astra Shipping Express компани агент ажилд авна долоо хоног бүрийн төлбөртэй төлөөлөгч болон үйлчлүүлэгчийн тусламж үйлчилгээ $24,000 - $48,000 Сар бүр сонирхож буй хүмүүс тэдэнтэй холбогдоно уу INFO@ASTRAEXPRE SSSHIPPING.COM төлбөр нь маш сонирхолтой, учир нь та гэрээсээ ажиллах боломжтой.

    Хариулах