Филиппины Ерөнхийлөгчийн сонгуульд дарангуйлагч Маркосын хүү ялалт байгууллаа


Филиппинд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд дарангуйлагч Фердинанд Маркосын хүү үнэмлэхүй ялалт байгууллаа. Дарангуйлагч Фердинанд Маркосыг 1986 оны төрийн эрхээс түлхэн унагаж байсан аж. Өчигдөр өглөө Филиппины сонгуулийн комисс нийт сонгогчдын саналын хуудсын 90 гаруй хувийг тоолсны дараа "бага" Маркос ялалт байгуулсан нь тодорхой болжээ. "Бонгбонг" хочит, өдгөө 64 настай "бага" Фердинанд Маркос 30 сая гаруй санал авсан байна. Энэ нь түүний хамгийн ойрын өрсөлдөгч, арал улсын Дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг Лени Робредогийнхоос хоёр дахин их юм. Маркостой хамт Филиппины Дэд ерөнхийлөгчийн төлөө өрсөлдсөн Сара Дутерте-Карпио мөн өрсөлдөгчдөө илүүрхсэн байна. Тэрбээр одоогийн төрийн тэргүүн Родриго Дутертегийн охин аж. Сонгуулийн албан ёсны эцсийн дүн долоо хоногийн дараа гарна.      

Ийнхүү дарангуйлагч Фердинанд Маркосыг ард түмний хувьсгалын үед засгийн эрхээс түлхэн унагаж, тэрээр эх орноосоо зугтаж явснаас хойш 36 жилийн дараа түүний үр удам Филиппины төрийн эрх мэдэлд дахин эргэж ирлээ. Родриго Дутертегийн зургаан жилийн авторитар дэглэмийн дараа төрийн эрхэнд гарсан "бага" Фердинанд Маркос улам дарангуйлагч удирдагч болох вий гэдгээс эмээж буйгаа Филиппины хүний эрхийг хамгаалагчид, католик сүмийн төлөөлөгчид болон улстөрчид илэрхийлж байна. Дуулиант үйлдэл, мэдэгдлээрээ алдартай Р.Дутерте өнгөрсөн оны аравдугаар сард улс төрөөс явж буйгаа зарласан. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 87.249.138.29
    2022/05/12

    I am Nathalia from United States i just want to use this medium to appreciate Venkata bhavin organ specialist hospital india that bought one of my kidney as a result of the financial difficulty i was then i am a mother of 3 kids a friend of mine mrs rita gave me to contact this hospital in India that they are genuine buyer of kidney via their email: DR.LUCIENPYE.CLINIC@ GMAIL.COM WHATSAPP: +19083082601 well to shorting my testimony they bought my kidney and paid me $800,000usd and now i am a wealthy business woman and my children are living happily fine and we have enough to live on thank God i sold my kidney to the venkata hospital, here is my number for the benefit of doubt 393746202 and my advise to interested donor should not sell their kidney to unexperienced hospital regards Mrs Nathalia from United States

    Хариулах
  • 87.249.138.29
    2022/05/12

    Уяа! АНУ-ын Astra Shipping Express компани агент ажилд авна долоо хоног бүрийн төлбөртэй төлөөлөгч болон үйлчлүүлэгчийн тусламж үйлчилгээ $24,000 - $48,000 Сар бүр сонирхож буй хүмүүс тэдэнтэй холбогдоно уу INFO@ASTRAEXPRE SSSHIPPING.COM төлбөр нь маш сонирхолтой, учир нь та гэрээсээ ажиллах боломжтой.

    Хариулах