Rutuu: Мэдрэмжээ шингээж бүтээсэн дуугаараа бусдад хайр түгээхийг хүсдэг


Б.ЛХАГВА 

Рэппер “Rutuu” буюу Б.Төрмөнхтэй ярилцлаа. 

-Удахгүй шинэхэн уран бүтээлээ сонсогчдодоо хүргэх гэж буй. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-“Love yourself for another day” буюу дахин нэг өдрийн төлөө өөрийгөө хайрлаарай гэсэн утгатай шинэ цомог дээрээ ажиллаад дуусаж байгаа. Удахгүй дуунууд нь цацагдаж эхэлнэ. Хамгийн түрүүнд гарах дуу болох “Another day” нь цомгийн маань гол дуу . Энэ дууны дүрс болон бичлэг дээр дэлхийн олон чадварлаг уран бүтээлч нар оролцож маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн. Дууны талаар гэвэл, би өөрөө өөртэйгөө хийсэн сэтгэл зүйн дайны талаар өгүүлнэ. Одоо нэг үе ээ бодоход бид нар сэтгэл гутралын талаар арай илүү мэдээлэлтэй болж байх шиг байна. Сэтгэл гутралын үед яах уу ямар тусламж авах уу, юу хийвэл илүү дээрдэх үү гэх мэт. Би энэ бүхнийг өөрийнхөө чадах хэмжээгээр, чаддаг зүйлээрээ бусдад түгээхийг хүссэн. Хүн өнөөдөртөө амьдарч байгаа ч маргаашийг мартаж болохгүй. Хүн дахиад амьдарна, яг одоо нь новшийн байсан ч ирээдүйгээ өөрчилж болно шүү дээ. Үүнийг л хэлэхийг хүссэн юм. Өөрийгөө хайрлаж өөртөө үргэлж боломж өгч байгаарай... Хүн үргэлжлүүлж амьдрахын тулд, цааш ахихын тулд өөрийгөө уучилж хайрлаж усалж байх хэрэгтэй.

-Тэгвэл та ямар зан араншинтай, өөрийгөө хэр хайрладаг хүн бэ?

-Би нэлээн нийтэч. Байнга инээж, хүн бүртэй сайхан харьцаж явахыг хичээдэг. Гэхдээ хүн дотроо “үхэж” байсан ч гэсэн гаднаа инээж л явдаг юм билээ. Одоо бол өөрийгөө хайрлаж их сурч байгаа. 

-Урлагийн ертөнцөд хөл тавьсан түүхээсээ хуваалцвал?

-Би багаасаа хөгжимд хайртай, дуулж бүжиглэх дуртай хүүхэд байлаа. Өөрийгөө дэлхийн хэмжээний тайзан дээр дуулж байна гэж үргэлж л төсөөлдөг. Сургуульд ороод төрөл бүрийн дууны тэмцээн уралдаан урлагийн үзлэгт идэвхтэй оролцоно. Намайг артист болоход “Хип хоп” хамгийн их нөлөө үзүүлсэн. Монгол, гадаадын олон хамтлаг дуучдыг харж, сонсож тэднээс урам авч өссөн. Мэдээж дуучин болох юмсан гэдэг асар их дур хүсэл, эрмэлзэл надад байсан. Үүнээс л бүх зүйл эхэлсэн болов уу. Одоо энэ бүхнээс сайхныг мэдэрч, ажлаа болгоод хийж байгаа учраас сэтгэл хангалуун явдаг. 

-Хэдэн оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн бэ?

-Анхны дуугаа 2016 онд “Matter of time” гэх нэртэйгээр гаргаж байсан. Одоо эргээд харахад цаг хугацаа маш хурдан өнгөрчээ.

-Дууны үг бичих гол сэдэл, санаагаа хаанаас олж авдаг вэ?

-Дууны үг бичихдээ өөртөө мэдрэгдэж буй сэтгэл хөдлөл, үүгээрээ юу хэлэхийг хүссэнээ шингээнэ. Ер нь дуугаараа хүний мэдэрч чадах бүхий л мэдрэмжийг өгөхийг хичээдэг. Үгээр хэрхэн тоглолт хийж болох уу гэх мэтээр ер нь өдөр болгон ажилладаг даа. Хааяа дууныхаа аянаас эхэлнэ, ер нь янз бүр... Ингэхдээ сэтгэмж болон гоо зүйн мэдрэмж дээр түлхүү анхаардаг. Хүн бүхэнд өөрийн гэсэн онцлог чанар бий. Миний дууг сонсох бүрдээ өөрийнхөө сайхан чанарыг олж нээгээсэй гэж би хүсдэг.

-“Боловсролтой хулигаан” дуу хэрхэн бүтсэн талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Энэ дуу нэрээсээ эхлүүлээд л анхаарал татдаг?

-Энэ дуу нь OG нартаа хүндэтгэл үзүүлсэн дуу. Би өмнө нь Reggae дуу ядаж нэгийг хийчих юмсан гэж бодож, бодож явсаар зорьж хийсэн гэх юм уу.

-Дуулахаас гадна загвар өмсдөг. Яагаад энэ чиглэлийг сонирхох болсон бэ?

-Надад камерын урд гарах сонирхолтой, хөгжилтэй байдаг. Би үүнийг хийж чадах шиг санагддаг учраас өөрийгөө сорьж үзье гэж бодоод энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн жил Германы загварын агентлагтай гэрээ хийж, одоог хүртэл хамтарч байна. 

-Цаашдын зорилгоосоо хуваалцвал?

-Дэлхийг илүү сайхан газар болгохын төлөө л хичээнэ гэж боддог. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 87.249.138.29
    2022/05/12

    Wow after so happy after so many attempts to sell my kidney thanks to Dr wayne curl from venkata specialist hospital india who bought my kidney at the rate of $420,000 contact them via Doctorwaynecurl@outl ook.com or WHATSAPP: +19083082601 i am so blessed and happy i am from mongolia Baryama is my name

    Хариулах
  • 87.249.138.29
    2022/05/12

    Уяа! АНУ-ын Astra Shipping Express компани агент ажилд авна долоо хоног бүрийн төлбөртэй төлөөлөгч болон үйлчлүүлэгчийн тусламж үйлчилгээ $24,000 - $48,000 Сар бүр сонирхож буй хүмүүс тэдэнтэй холбогдоно уу INFO@ASTRAEXPRE SSSHIPPING.COM төлбөр нь маш сонирхолтой, учир нь та гэрээсээ ажиллах боломжтой.

    Хариулах