1000 хүүхэд “Хүмүүнлэг зүрх” флашмоб бүжиглэжээ


Монголын улаан загалмай нийгэмлэгээс Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр, Монголын хүмүүнлэгийн өдөрт зориулсан “Хүмүүнлэг Зүрх” өдөрлөг Сүхбаатарын талбайд боллоо. Жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг 1948 оноос эхлэн Дэлхий даяар Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр болгон тэмдэглэж, хүмүүнлэгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, Улаан загалмайн ажилчид, сайн дурынхан, гишүүд дэмжигчдэд талархлаа илэрхийлж өнгөрүүлдэг. Энэ өдрийг Монгол Улсын Засгийн газар 2011 онд Монголын Хүмүүнлэгийн өдөр болгох шийдвэр гаргаж, үүнээс хойш Монголын улаан загалмай нийгэмлэг олон нийт, хүүхэд залуучуудад хүмүүнлэг үйлсийг сурталчлах кампанит ажлыг жил бүр зохион байгуулдаг аж. Энэ жил “Хүмүүнлэг зүрх” уриатайгаар Монгол орны өнцөг булан бүрт тэмдэглэн өнгөрүүлж, олон нийтийн дунд хүнлэг, энэрэнгүй үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хүн бүхний хүмүүнлэг, гэгээлэг зүрх сэтгэлийг бадрааж, бие биедээ хайр энэрлийг түгээхийг уриалав. 2022 оны Хүмүүнлэгийн өдрийн онцлог нь Монголын улаан загалмай нийгэмлэгийн брэнд дуу болох “Сахиусан тэнгэр” дуун дээр бүжиг дэглэж, орон даяар флашмоб бүжгийн чэлленжийг зарлаж, бүжгийг “Moon dance” бүжгийн клуб, “Royal dance” бүжгийн хамтлаг дэглэж, хамтран оролцлоо.   

Тус арга хэмжээний үеэр Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагааг сурталчилсан “Мэдээллийн асар”, гишүүд, сайн дурын идэвхтнийг элсүүлэх “Бүртгэлийн асар”, хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих “Хүмүүнлэгийн дэлгүүр” хандивын асар, иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх “Эрүүл мэндийн асар”, гамшгийн бэлэн байдал, гар угаахын ач холбогдлыг харуулсан “Virtual reality” тоглоомын асар, анхны тусламжийн мэдлэг, мэдээлэл олгох өртөө болон хүүхэд, залуучуудыг чөлөөт цагаа өнгөрөөх, мэдлэгээ дээшлүүлэх боломж олгосон өртөөлсөн үйл ажиллагаануудыг зохион байгуулав. “Хүмүүнлэг зүрх” үйл ажиллагаанд бүжгийн хамтлаг, “The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчид нэгдэхийн сацуу нийслэлийн долоон дүүргийн 1000 сайн дурын идэвхтэн нэгэн дор цуглаж, Сүхбаатарын талбайд “Сахиусан тэнгэр” флашмоб бүжгийг бүжиглэж, нийслэл хотод урин дулаан цагтай хамт инээд баясал, баяр хөөр дүүрэн нэг өдрийг хамт өнгөрүүлжээ. “Хүмүүнлэг зүрх” арга хэмжээг “Айсмарк” ХХК, “Монос косметик” ХХК-ийн “Санитас” брэнд дэмжин хамтран ажилласан байна. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 87.249.138.29
    2022/05/12

    I am Nathalia from United States i just want to use this medium to appreciate Venkata bhavin organ specialist hospital india that bought one of my kidney as a result of the financial difficulty i was then i am a mother of 3 kids a friend of mine mrs rita gave me to contact this hospital in India that they are genuine buyer of kidney via their email: DR.LUCIENPYE.CLINIC@ GMAIL.COM WHATSAPP: +19083082601 well to shorting my testimony they bought my kidney and paid me $800,000usd and now i am a wealthy business woman and my children are living happily fine and we have enough to live on thank God i sold my kidney to the venkata hospital, here is my number for the benefit of doubt 393746202 and my advise to interested donor should not sell their kidney to unexperienced hospital regards Mrs Nathalia from United States

    Хариулах
  • 87.249.138.29
    2022/05/12

    Уяа! АНУ-ын Astra Shipping Express компани агент ажилд авна долоо хоног бүрийн төлбөртэй төлөөлөгч болон үйлчлүүлэгчийн тусламж үйлчилгээ $24,000 - $48,000 Сар бүр сонирхож буй хүмүүс тэдэнтэй холбогдоно уу INFO@ASTRAEXPRE SSSHIPPING.COM төлбөр нь маш сонирхолтой, учир нь та гэрээсээ ажиллах боломжтой.

    Хариулах