Хятадад нисэх онгоц шатжээ


Хятадын баруун өмнөд хэсэгт орших Чунцин хотын “Жянбэй” олон улсын нисэх онгоцны буудалд “Tibet Airlines” компанийн зорчигч тээврийн онгоц хөөрөх үедээ зурвасаас гарч, шатсан тухай "Синьхуа" агентлаг мэдээллээ. Уг онгоцонд 113 зорчигч, багийн есөн гишүүн байжээ. Ослын улмаас 40 хүн бэртэж, эмнэлэгт хүргэгдэв. Хүний амь эрсэдсэн тухай мэдээлэл ирээгүй. Ослын шалтгааныг мөн хараахан тогтоогоогүй байгаа гэнэ. Хятадын хэвлэлүүдэд онгоцноос хар утаа олгойдож буй бичлэг нь тавигджээ. Нисэх онгоц хөөрөх зурвасаас хөдөлсний дараа хөдөлгүүр нь хагарч, гал гарсан тул нисгэгчид нэн даруй журмын дагуу хөөрөлтийг зогсоосон байна. Энэ онгоц нь есөн жилийн настай А319 бөгөөд “CFM International” компанийн “CFM56” хөдөлгүүрээр ажилладаг. “Tibet Airlines”-д өдгөө 28 ширхэг А319 онгоц бий. 

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 45.144.113.12
    2022/05/14

    Миний бөөрийг 420,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл маш олон удаа бөөрөө зарах гэж оролдсоныхоо дараа маш их баяртай байна. Тэдэнтэй DOCTORWAYNECURL@OUTL OOK.COM эсвэл whatsap +19083082601-ээр холбогдоорой. Би үнэхээр аз жаргалтай бас баяртай байна. Би Нэгдсэн Улсаас ирсэн намайг хатагтай Батнер гэдэг

    Хариулах