Монголын оюутны спортын V наадамд МУИС түрүүллээ


Б.Үлэмж

Монгол оюутны спортын V наадам 2020 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн ч цар тахлын улмаас завсарлаж 2022 оны дөрөвдүгээр сарын 5-10-ны хооронд болов. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг тус наадамд 29 их, дээд сургуулийн 1994 оюутан оролцож “Монголын оюутны спортын V наадам”-д МУИС-ийн баг хамт олон тэргүүлжээ. Тус сургуулиас 113 оюутан оролцож 101 медаль хүртсэн юм. Энэ удаагийн оюутны V их наадамд шилдэг нь байж, бусдыг манлайлсан тамирчдаас Азийн наадамд оролцох Монголын шигшээ багийг бүрдүүлэх юм. Тэд 2022 оны зургадугаар сарын 26-нд БНХАУ-ын Чендү хотноо болох Дэлхийн оюутны Универсиад наадамд сонгон оролцуулах аж.

Таеквондо
Монголын оюутны спортын V наадмын таеквондогийн тэмцээнд13 их дээд сургуулийн 160 оюутан тамирчин, албаны төлөөлөгч, шүүгч, дасгалжуулагч, зохион байгуулагч оролцжээ. Тамирчид эмэгтэй, эрэгтэй тус бүр таван жинд хурд хүчээ үзсэнээс тэргүүн байрт 28 оноогоор ИЗОУИС, дэд байрт 23 оноогоор Мон-Алтиус, гуравдугаар байрт 21 оноогоор МУИС-ийн баг оржээ.
Эмэгтэйчүүд
-46кг Ж.Энхгэрэл (МУИС)
-49кг Т.Ганболор (ИЗОУИС)
-57кг Б.Сарнай (РОЯЛ ОУИС)
-67кг Б.Анхбаяр (ИЗОУИС)
+67кг Б.Дөлгөөнтуяа (ИЗОУИС)
Эрэгтэйчүүд
-54кг Ё.Пүрэвдаш (Мон-Алтиус ДС)
-58кг Б.Соёл-Эрдэнэ (Мон-Алтиус ДС)
-68кг Д.Чинзориг (ҮБТДС)
-80кг Ө.Болор-Эрдэнэ (ДХИС)
+80кг Э.Ганзориг (МУИС)
Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Б.Соёл-Эрдэнэ (Мон-Алтиус ДС), шилдэг эмэгтэй тамирчнаар Т.Ганболор (ИЗОУИС), шилдэг шүүгчээр О.Энхбилгүүн (ҮБХИС), шилдэг дасгалжуулагчаар Б.Мөнхсайхан (ИЗОУИС) нар шалгарчээ.

Ширээний теннис
Монголын оюутны спортын V наадмын ширээний теннисний тэмцээнд 21 их, дээд сургуулийн оюутан тамирчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хосын төрлөөр өрсөлдөв. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд нэгдүгээр байрт ҮБТДС-ийн Б.Должинзуу, хоёрдугаар байрт МУИС-ийн М.Ундрам, гуравдугаар байрт СЭЗИС-ийн Б.Болор-Эрдэнэ, эрэгтэй ганцаарчилсан төрлийг ХУИС-ийн Г.Сэр-Од тэргүүлсэн бол удаах байрт ШУТИС-ийн М.Тэмүүлэн, Т.Өсөхбаяр нар шалгарлаа.  
Тэмцээний холимог хосын төрлийн аваргаар ҮБТДС-ийн Б.Должинзуу, Э.Бат-Эрдэнэ, хоёрдугаар байрт МУИС-ийн Н.Цэрэндорж, М.Ундрам, гуравдугаар байрт ШУТИС-ийн М.Тэмүүлэн, Б.Дуламсүрэн нар оржээ. Нийт 21 их, дээд сургуулийн баг тамирчид оролцсоноос байгууллагын дүнгээр тэргүүн байрт М.Амаржаргал дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг, хоёрдугаар байрт Н.Батсайхан дасгалжуулагчтай ҮБТДС-ийн баг, гуравдугаар байрт Д.Түмэнтөгс дасгалжуулагчтай МУИС-ийн баг тамирчид шалгарч медаль, үнэ бүхий зүйлээр шагнуулав.

Футзал
Футзалын тэмцээнд 15 өрсөлдсөнөөс К.Болдбаатар дасгалжуулагчтай ОУУБИС баг түрүүлэв. Харин хоёрдугаар байрт Б.Баярцэнгэл дасгалжуулагчтай Рояаль ОУИС, гуравдугаар байрт Б.Баярсайхан дасгалжуулагчтай ИЗОУИС-ийн баг тамирчид амжилт үзүүлэв.

Шатар
Монголын оюутны спортын V наадмын шатрын тэмцээнд нийт 54 тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэй ганцаарчилсан төрөлд МУИС-ийн оюутан Ү.Агьбилэг, эмэгтэй ганцаарчилсан төрөлд мөн сургуулийн оюутан Н.Наран-Эрдэнэ нар түрүүлжээ. Байгууллагын дүнгээр МУИС, Мон-Алтиус дээд сургууль, ХААИС тус тус байр эзлэв.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:
1. Ү.Агьбилэг (МУИС)
2. Э.Энхнар (Мон-Алтиус ДС)
3. Ц.Цолмон (МУИС)
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:
1. Н.Наран-Эрдэнэ (МУИС)
2. О.Өлзийхишигжаргал (Оточ Манрамба ИС)
3. Б.Амина (Отгонтэнгэр ИС)

Гар бөмбөг
Монголын оюутны спортын V наадмын волейболын тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 26 баг өрсөлдөж ОУХМ Э.Эрдэнэбилэг, спортын мастер Н.Галбадрах, спортын мастер Ц.Ууганжаргал дасгалжуулагчтай МУИС-ийн эрэгтэй, эмэгтэй баг түрүүлжээ. Эрэгтэй төрөлд МУИС, ШУТИС, Их засаг сургуулиуд байр эзэлсэн бол эмэгтэй төрөлд МУИС, АШУҮИС, Их засаг сургууль шагнал хүртэв.
Чирлидинг
Монголын оюутны спортын наадмын хөтөлбөрт анх удаа багтаж буй чирлидингийн тэмцээнийг Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын оюутны спортын холбоо, МХДТ-ын холбоо хамтран амжилттай зохион байгуулав. Тус тэмцээнд нийт 12 багийн 159 орчим тамирчин оролцсоноос тэмцээний аваргаар Д.Түмэнтөгс дасгалжуулагчтай, Т.Анударь ахлагчтай МУИС-ийн баг тодров. Хоёрдугаар байрыг Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай, Ж.Азжаргал ахлагчтай ҮБТДС, гуравдугаар байрыг Ц.Мөнх-эрдэнэ дасгалжуулагчтай, Г.Хулан ахлагчтай ХААИС-ийн баг тамирчид тус тус эзэлжээ. 

Чөлөөт бөх
Чөлөөт бөхийн тэмцээнд нийт 17 их, дээд сургуулийн 97 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан жинд өрсөлдөв. Багийн нийлбэр дүнгээр Ц.Баярсайхан дасгалжуулагчтай ҮБТДС 231 оноогоор тэргүүлж, М.Хүрэлбаатар дасгалжуулагчтай "Их Засаг" 187 оноогоор удаалж, Б.Батболд дасгалжуулагчтай ҮБХИС 159 оноогоор гутгаар байрт оржээ.
Эрэгтэйчүүдийн 57 кг:
Э.Дөлөө (ҮБТДС)
П.Эрдэнэ-Очир (Аварга ДС)
Р.Билгүүнтулга (Мон-Алтиус ДС), М.Мөнхжаргал (Рояаль)
65 кг:
Э.Төгсжаргал (ҮБТДС)
Б.Ууганбаяр (ИЗОУИС)
Д.Төрбаяр (МУБИС), О.Түвшинжаргал (Рояаль ОУИС)
74 кг:
О.Сүлдхүү (ҮБТДС)
Б.Сундуйжадамба (ИЗОУИС)
С.Бямбабаяр (Аварга ДС), Ч.Гэндэн-Яримпил (МУБИС)
86 кг:
Ц.Лувсан-Адъяа (Аварга ДС)
Б.Идэрхангай (СЭЗИС)
Э.Алтанбаяр (ИЗОУИС), Б.Баавар (ҮБХИС)
97 кг:
Э.Уугангэрэл (Мон-Алтиус ДС)
Ө.Шийрэв (ҮБТДС)
Н.Баярбаатар (МУБИС), Б.Адъяасүрэн (ҮБХИС)
125 кг:
Ц.Мөнхбаяр (ҮБТДС)
М.Сумъяабазар (Аварга ДС)
Д.Бямба-Эрдэнэ (ҮБХИС), Г.Түвшинтөр (Мон-Алтиус ДС)
Эмэгтэйчүүдийн 50 кг:
Б.Энхзул (ҮБХИС)
Г.Оюундарь (ИЗОУИС)
Ж.Золзаяа (МУБИС), Г.Саруулбуян (ҮБТДС)
53 кг:
Ч.Отгонтуяа (ҮБТДС)
Б.Энхцэцэг (ХУИС)
А.Наранцацрал (Мон Алтиус), Б.Отгонтуяа (МУБИС)
57 кг:
М.Дөлгөөн (ҮБТДС)
Б.Марал (ИЗОУИС)
Б.Дэлгэрмаа (Мон Алтиус), Э.Рэнцэнханд (МУБИС)
62 кг:
Б.Хонгорзул (ИЗОУИС)
М.Ренцэнханд (Рояаль ОУДС)
Б.Анударь (ОУЭЗБИС), Б.Лхам (МУБИС)
68 кг:
Ө.Пүрэвсүрэн (ИЗОУИС)
Т.Энхжин (Мон-Алтиус ДС)
Ц.Амгалан (ҮБХИС), А.Даваажаргал (ҮБТДС)
76 кг:
Э.Даваанасан (ҮБХИС)
Ө.Одбаг (Аварга ДС)
Б.Найдансүрэн (МУИС), Н.Тунгалаг (ҮБТДС)


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 45.144.113.12
    2022/05/14

    Миний бөөрийг 420,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл маш олон удаа бөөрөө зарах гэж оролдсоныхоо дараа маш их баяртай байна. Тэдэнтэй DOCTORWAYNECURL@OUTL OOK.COM эсвэл whatsap +19083082601-ээр холбогдоорой. Би үнэхээр аз жаргалтай бас баяртай байна. Би Нэгдсэн Улсаас ирсэн намайг хатагтай Батнер гэдэг

    Хариулах