Эмгэнт хошууны хүрэл дуулга


Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Хантай багийн төвөөс зүүн урагш 30 гаруй км зайд, Эгийн голын хойдох Баруун бэлсэгийн аманд орших хадтай хошууг Эмгэнт хошуу хэмээн нэрлэнэ. Энд 10 гаруй дөрвөлжин булш, хиргисүүртэй. Эдгээрээс гурав дахь дөрвөлжин булш /5×7 м хэмжээтэй/-ийг 1992 онд малтан шинжилжээ. Зүүн урагшаа хандуулсан оршуулгын тус байгууламжийг 70 см хүртэл гүн малтах үест адууны толгойн ясны үйрмэг хэсэг, шүд, эрүүний яс олдож 100 см гүн малтахад оршуулгын нүхэнд хүрчээ. Оршуулгын нүх нь гаднах байгууламжийн адил азимутын 125 хэмийн чиглэлтэй байв. Булш маш ихээр тоногдсон учраас оршуулгын нүхэнд хүнээ хэрхэн яаж оршуулсан болох нь мэдэгдээгүй аж. Нүхний байдлыг ажиглахад зүүн зүг хандуулж тавьсан бололтой байжээ. Хэдийгээр булш тоногдсон ч нүхний баруун хананд шахаж тавьсан хүрэл дуулгаас гадна толгой талаас нь ваарны гурван ширхэг хагархай, нэг ширхэг хүрэл товруу, нэг ширхэг оюу зүүлт, богийн шагай зэрэг зүйлс гарсан байна. Эдгээр олдворыг дор бүрд нь тодруулбал,

Хүрэл дуулга нь орой дээрх сэнжийг нь оролцуулан 22 см өндөр, урдаасаа хойшоо эгц харсан өргөнөөрөө 22 см, зүүнээс баруун тийш эгц харсан өргөнөөрөө 16 см байв. Дуулганы нүүр болон шилэвч тал нь ялгарч мэдэгдэхгүй, урд хойд хоёр тал ижил хэмжээтэй, хоёр шанаавчны доод ирмэгт 6-7 мм дугуй голчтой бүч сүвлэх нүхтэй аж. Дуулганы зах ирмэгийг таван мм өргөнтэй товгор хүрээгээр эмжин хүрээлжээ. Орой дээрх гогцоо нь 2 см өндөр, 3,5 см өргөн, 1 см бүдүүн юм. Хүрэл товруу нь 9 мм голчтой, тал бөмбөлөг, ардаа зүүлтийн сэнжтэй, оюу зүүлт нь 6×8 мм хэмжээтэй, 2 мм зузаантай, голдоо нүхтэй, ваарын хагархай хэсэг нь хар хүрэн шаварлаг шороогоор зуурч, шатааж хийгдсэн аж. 
Дурдсан хүрэл дуулгыг монгол нутгаас олдсон хадны сүг зураг, БНХАУ-ын Өвөрмонголын нутгаас олдсон хүрэл дуулгуудтай харьцуулан НТӨ XI-VII зууны үед холбогдох дурсгал гэж судлаачид тогтоожээ. Эх сурвалж, 
Эрдэнэбаатар Д. 1992 онд Булган аймгийн нутаг Эгийн голд явуулсан археологийн хээрийн шинжилгээний ангийн тайлан. 2-р хэсэг. ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн гар бичмэлийн сан. УБ., 1992.
Эрдэнэбаатар Д. 1994 онд Булган аймгийн нутаг Эгийн голд явуулсан археологийн хээрийн шинжилгээний ангийн тайлан. ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн гар бичмэлийн сан.УБ., 1994.
Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгал (Сэдэвчилсэн лавлах). УБ., 1999, т. 172.
Эрдэнэбаатар Д. Монгол нутаг дахь дөрвөлжин булш, хиргисүүрийн соёл. УБ., 2002.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 45.144.113.12
    2022/05/14

    Миний бөөрийг 420,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл маш олон удаа бөөрөө зарах гэж оролдсоныхоо дараа маш их баяртай байна. Тэдэнтэй DOCTORWAYNECURL@OUTL OOK.COM эсвэл whatsap +19083082601-ээр холбогдоорой. Би үнэхээр аз жаргалтай бас баяртай байна. Би Нэгдсэн Улсаас ирсэн намайг хатагтай Батнер гэдэг

    Хариулах