Dark
  • Лхагва, 31 5 сар 2023
CEO нар энгийн ажилтнаар ажиллах туршилт хийжээ

CEO нар энгийн ажилтнаар ажиллах туршилт хийжээ

Саяхан Starbucks (SBUX)-н шинэ CEO сардаа 1 удаа хагас цагаар баристагаар ажиллахаа зарласан. CEO нар цар тахлаас болж эрс өөрчлөгдсөн хөдөлмөрийн ЗЗ-ийн трендийг ойлгох гээд их л хичээж байх шиг.

Туршилт

Амжилттай яваа бизнес нууц нь хэрэглэгчийн сэтгэл ханамжид л оршиж байдаг. Яг л энэ зарчмын дагуу Starbucks-н шинэ CEO ажлаа авахаасаа ч өмнө 6 сар баристагийн сургалтад сууж сертификаттай ч болоод амжжээ. Тэрээр компанийнхаа асуудлыг CEO-н суудал дээрээс биш ажилчдынхаа өнцгөөс олж харахыг хүссэн төдийгүй ажилтан болон хэрэглэгчид юу хэрэгтэйг ойлгож илүү сайн шийдвэр гаргалтад хөтөлнө гэж үзжээ. Өөр нэгэн жишээг дурдвал,

  • Өөр туршилт: Өнгөрсөн 9-р сард Uber (UBER)-н CEO ижил туршилтыг хийжээ. Үр дүнд нь тэрээр зарим жолоочид Uber-н апп-д бүртгүүлэх ямар төвөгтэй байж болох, цаашлаад үйлчлүүлэгч дуудлагаа цуцалсны төлөө жолооч шийтгэгдэг гээд олон асуудлыг өөрийн биеэр мэдэрсэн гэнэ.
  • Улмаар: Uber-н CEO тэдгээр жижигхэн хэрнэ том үр дагаварт хөтөлсөн өөрчлөлтийг хийж, үр дүнд нь ажиллах хүчээ 2020 оноос 22% өсгөж чадсан байна.
  • Сургамж: CEO нар ажилтнуудынхаа хийдэг ажлыг ядаж 1 удаа хийж үзэх нь удирдлага болон ажилтан хооронд илүү сайн ойлголцлыг бий болгох төдийгүй компанийн соёл хөрсөн дээрээ хэр хэрэгжиж буйг ойлгоход туслах эерэг нөлөөтэй.

Харин Монголд

Манайд ч гэсэн ухаалаг таксины үйлчилгээг утгаар нь үзүүлж буй UBCab-н CEO 2 жилийн өмнө жолооч нарынхаа хүсэл сонирхлыг мэдрэхийн тулд өөрөө жолоочоор ажиллаж байсан.

Эцэст нь… Хөдөлмөрийн ЗЗ дээр Gen Z хүч түрэн орж ирж байгаа. Үүнтэй холбоотойгоор ажил олгогчдоос ажиллах тогтворгүй байна, хүн олдохгүй байна зэрэг үгс их л сонсогдох болсон. Ажил олгогч та ажилтнуудад тань өдөр тутамд ямар асуудал хамгийн их тохиолдож байгааг мэдэх үү? Хариулт тань Үгүй бол бодох л асуудал ажээ.

Коммент / Хариу ирсэн

Санал өгөх / Санал асуулга

ТА madeinmongolia.asia - платформоос гаргаж буй шинэ төслийг дэмжиж байна уу?

Үр дүнг харах
Тийм
75%
Үгүй
0%
Мэдэхгүй
25%

Холбоотой байгаарай